Хөдөө орон нутгийн зарим сургууль, цэцэрлэгийн газар гадаадын аялал жуулчлалын компаний нэр дээр бүртгэлтэй байна
2022-11-09 14:40:00
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Л.ЭНХ-АМГАЛАН:
- Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэгийн хүртэмжийн талаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар 124 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаагаас төрийн өмчийн цэцэрлэгт 94 мянга, хувийн өмчийн цэцэрлэгт 30 мянган хүүхэд суралцаж байна.
- 752 цогцолбор баригдаж байгаагаас зөвхөн 20 л цэцэрлэг баригдах судалгаа байна. ЗГ-аас барилга төлөвлөлтийн даалгавар өгөхдөө 24 цэцэрлэгтэй барихаар тооцоолон даалгадаг. Уг тоо даалгавар батлуулах үеэр 50 хувь, барилгын ажил эхлэх үеэр дахин багасдаг. Энэ хэрээр цэцэрлэгийн хүртээмж багасч, сугалаагаар цэцэрлэгт орох асуудал гарсаар байна.
- Цаашид цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй цогцолборт зөвшөөрөл олгохгүй байх. Барьсан тохиолдолд хариуцлага хүрээлгэх, цэцэрлэгийн барилга барихдаа холбогдох ажлуудыг нарийн тооцоолж хийх захирамж гаргалаа.
- Улсын хэмжээнд 680 орчим төрийн өмчийн сургууль байгаагаас 70-80 хувь нь өөрсдийн газраа хулгайд алдсан байна. Хууль бусаар хэн нэгний нэр дээр шилжүүлсэн байна.
- Төрийн өмчийн нийт 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, 8 их дээд сургуулийн 1.8 га газар тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлага, түүний хамаарал бүхий этгээд, захирлын эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн байна. Зарим сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар нийтийн хэрэгцээнийхээ газар дээр орон сууц бариулж, тухайн орон сууцаа СӨХ-ийн нэр дээр шилжүүлсэн байна.
-Зарим хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн газар гадаадын аялал жуучлалын компанийн нэр дээр давхар бүртгэгдсэн тохиолдол байна.
- Нийт сургууль, цэцэрлэгийн 70-80 хувь нь спортын үйл ажиллагаа явуулах газрууд нь бусдын нэр дээр бүртгэгдсэн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав