KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
2026-03-20 18:40:00
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 02 дугаар сарын байдлаар нийт 10,267 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 3,844 нь залилах төрлийн гэмт хэрэг бөгөөд энэ нь нийт хэргийн 37.4%-ийг эзэлж байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал залилах гэмт хэрэг 25,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн цахим орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 2,676 буюу 85,7 хувь нь залилах гэмт хэрэг байна.
Сүүлийн үед цахим орчинд үйлдэгдэж байгаа онцлог хэргийг дурдвал KFC, Pizza hut сүлжээ хоолны газрын нэрийг ашиглан 2026 он гарснаас хойш 249 иргэнд нийт 623,000,000 гаруй төгрөгийн хохирол учраад байна.
Дээрх гэмт хэрэг нь KFC, Pizza hut сүлжээ хоолны газрын албан ёсны нэр, лого тэмдгийг хууль бусаар ашиглаж, хуурамч линк холбоос үүсгэн цахим орчинд байршуулж, захиалгын төлбөр тооцоог цахим холбоосоор хийхийг шаардаж, банкны мэдээллийг авч, улмаар данснаас нь мөнгө хууль бусаар шилжүүлэн авах замаар үйлдэгдэж байна.
KFC, Pizza hut сүлжээ хоолны газруудын албан ёсны линкээр бараа, бүтээгдэхүүн захиалахад банкны мэдээлэл шаарддаггүй тул Иргэд та бүхнийг энэ төрлийн залилах гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав