Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
2026-03-23 09:43:00
Хүүхэд, өсвөр үеийнхний сошиал хэрэглээ сэтгэлзүйн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж байгааг олон улсын судалгаа анхааруулсаар байна. Иймээс "Цахим хөгжил, инновац, харилцаа холбоо"-ны сайд Э. Батшугар дижитал ирээдүйг зөвхөн технологийн хөгжил гэж харах бус, хүүхдийн аюулгүй байдал, сэтгэлзүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой асуудал тул судалгаанд суурилсан хөгжлийг чухалчлах ёстой гэлээ.
Тэрээр сошиал медиагийн хэт хэрэглээ нь хүүхдүүдийг сэтгэлзүйн хувьд эмзэг болгож, аз жаргалын түвшинд сөргөөр нөлөөлж байгааг судалгаа харуулж байна гэлээ. Энэ нь зөвхөн дэлгэцийн цагийн асуудал биш, харин платформуудын алгоритмд суурилсан бүтэц, тасралтгүй скролл, хэрэглэгчийн анхаарлыг удаан хугацаанд татах механизмаас үүдэлтэй асуудал гэдгийг онцоллоо.
Түүнчлэн алгоритмд суурилсан контент түгээлт нь хүүхдүүдийг донтох хэлбэрийн хэрэглээнд татан оруулах, цахим дээрэлхэлтэд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Олон улсын судалгаанд хүүхэд, өсвөр үеийнхний дунд өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, биеийн төрхтэй холбоотой дарамт нэмэгдэх, ганцаардал, сэтгэлзүйн тогтворгүй байдал гүнзгийрэх хандлага ажиглагдаж байна. Иймээс сошиал медианы нөлөөллийг зөвхөн хэрэглээний хугацаагаар бус, агуулгын шинж чанар, платформын зохион байгуулалт, хүргэлтийн алгоритмын нөлөөллөөр нь авч үзэх шаардлагатай байгааг тэрээр онцолсон юм.
Дэлхийн улс орнууд ч энэхүү асуудлыг нийтийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын бодлогын түвшинд авч үзэж эхлээд байна. Тухайлбал, Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглох бодлого хэрэгжүүлж эхэлсэн бол Франц, Испани, Дани, Грек зэрэг улс насны босго тогтоох, хязгаарлалт хийх чиглэлд бодлого боловсруулж байна. Мөн Индонез, Малайз улсад 16-аас доош насныхны хэрэглээг хязгаарлах санал, бодлого хэлэлцэгдэж байгаа бол Их Британи, Герман, Норвеги зэрэг орон илүү хатуу зохицуулалтын асуудлыг авч хэлэлцэж байна.
Үүнээс гадна АНУ-д муж улсуудаар хүүхэд хамгааллын хуулиуд хэрэгжиж эхэлсэн бол Хятад улс хүүхдийн хэрэглээг хязгаарласан тусгай горим нэвтрүүлээд байна. Бразил улс ч донтуулах шинжтэй функцуудыг хязгаарлах чиглэлээр шинэ зохицуулалт боловсруулж байгаа юм байна. Одоогийн байдлаар дэлхийн 25-аас дээш улс хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлах, хориглох, зохицуулах бодлогыг идэвхтэй хэлэлцэж байна.
Мөн олон нийтийн дунд хийсэн судалгаагаар хүмүүсийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүдийн сошиал хэрэглээнд тодорхой хязгаарлалт тавихыг дэмжиж байгаа нь энэ асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орсныг харуулж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугар Монгол Улс ч энэ асуудлыг орхигдуулж болохгүйг онцлоод, дижитал шилжилт, хиймэл оюуны эрин үед хүүхдэд аюулгүй цахим орчин бүрдүүлэх, ухаалаг зохицуулалт хийх, платформ болон эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Тэрээр, дижитал ирээдүйг зөвхөн технологийн хөгжил гэж харах бус, хүүхдийн аюулгүй байдал, сэтгэлзүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой асуудал тул эрсдэлийг бодлогоор хязгаарлах шаардлагатай цаашид хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч ажиллана гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав