Баян хоосны ялгаа ба нийгмийн гажуудал
2025-09-15 14:55:00
Сүүлийн жилүүдэд Монголд болон дэлхий дахинд хамгийн ихээр анхаарал татаж буй асуудлын нэг бол баян, ядуугийн ялгаа улам тэлж буй явдал юм. Орлогын тэгш бус байдал гүнзгийрэхийн хэрээр зөвхөн эдийн засгийн бус, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд гаж нөлөө авчирч байна. Сүүлийн хэдэн сар бидний чихийг дэлсэж, зүрх шимшрүүлсэн аймшигт гэмт хэргүүдийн эх үүсвэр нь энэ баян ядуугийн ялгаа, хүмүүсийн сэтгэлзүйн гажуудал.
Ядуу хүн өдөр тутмынхаа амьдралаа залгуулахын төлөө тэмцэж байхад баян хэсэг илүү их баяжих боломж хайж байдаг. Энэ ялгаа томрох тусам төрийн албан тушаалтнууд, бизнесийн бүлэглэлүүд эрх мэдлээ ашиглан ашиг хонжоо олох сонирхол нэмэгддэг. Ийнхүү авлига, хээл хахууль зөвхөн зарим хүний “сонголт” бус, амьдралын хэвийн үзэгдэл мэт нийгэмд тогтож байна.
Мөн эдийн засгийн тэгш бус байдал нь хүмүүсийн сэтгэлгээнд маш хүчтэй нөлөө үзүүлж байна. Эрх мэдэлтэй мөнгөтэй хэсэг нь бүх боломжийг дээрэмдэхэд зөв хөдөлмөрлөж, шударгаар амьдрах хүсэл мохож, “мөнгө л байвал бүхнийг шийднэ” гэх гаж ойлголт давамгайлж эцэстээ сэтгэлзүй хямарч ямар нэг траума, коплекстэй болж байна. Ингэж явсаар урт хугацаандаа нийгмийг тогтворгүй байдалд хүргэж байх шиг.
Яг өнөөдрийн монголын нөхцөл байдал хүн амын дийлэнх хэсэг өр зээлтэй, сарын цалингаар амьдарч, орлогын өсөлт нь инфляцдаа гүйцэгдэхгүй зутруу амьдарч байна.
Монголд “wealth gap” нэмэгдэхийн хэрээр зөвхөн эдийн засаг бус нийгмийн тогтвортой байдалд ч заналхийлж байна. Тиймээс бодлого боловсруулагчдад хандаж бодлого захиалахад одоо цаашид баялгийн шударга хуваарилалт, дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн бодлого хэрэгжүүлье.
Баян ядуугийн ялгаа бол зөвхөн эдийн засгийн тоон үзүүлэлт биш. Энэ ялгаа өсөх тусам авлига газар авч, гэмт хэрэг нэмэгдэж, эцэстээ нийгмийн сэтгэлгээ гажууддаг. Үүнийг эртнээс ухамсарлаж, шударга ёсны төлөө тууштай бодлого хэрэгжүүлж байж хүмүүсийн сэтгэлгээ эрүүл байж нийгэм тогвтортой тайван байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав