АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбоотойгоор 33 хүнийг дайчлан байцаажээ
2022-11-17 11:22:00
Сүүлийн өдрүүдэд нүүрсний хулгайтай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Хоёр хоногинй өмнө 2023 оны улсын төсвийг баталсантай холбоотой мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нүүрстэй холбоотой нууц гэх гэрээнүүдийг энэ ондоо багтааж нээлттэй болгох талаар мэдээлж байсан юм.
Тэгвэл Авлигатай тэмцэх газар өчигдөр 11:00 цагаас эхлэн шөнийн 02:00 цаг хүртэл нүүрсний хулгайтай холбоотой 24 объектод үзлэг нэгжлэг хийж, 33 хүнийг дайчлан байцаажээ.
Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ын хэд хэдэн объектод нэгжлэг хийж, тус компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг байцаасан байна. Мөн нүүрсний хулгайтай холбоотой хэд хэдэн хүнийг яллагдагчаар татах, дайчлан баривчлах саналыг прокурорт хүргүүлэхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэргийг шалгаж байгаа. Мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгээр өгнө гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав