Хамтран амьдрагчаа болон төрсөн аавыгаа хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ
2022-11-25 11:01:00
Өчигдөр Нийслэлд төрсөн аавыгаа, хамтран амьдрагчаа хөнөөсөн байж болзошгүй ноцтой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Талийгаач эмэгтэй төрсөн эгч мэдээлэл өгсөн бөгөөд тэрбээр "Ээж аав хоёрыг минь ирэхэд дүү болон 60 гаруй настай эрэгтэй гэртээ нас бараад бие нь хөрсөн байсан. Эмэгтэй дүү маань Ч гэх эрэгтэйтэй хамтран амьдардаг байсан. Хоёр болон дөрвөн настай хүүхэдтэй. Хамтран амьдрагч нь архи дарс уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Төрсөн аавыгаа хүртэл зодож, тэтгэврийн мөнгийг нь аваад архиддаг байсан. Манай дүү 26 настай ажил хийдэг. Ажил хийгээд олсон мөнгөөр нь архи авч уудаг. Дүүгийн маань хоолойг боомилж багалзуурдаж амийг нь хохироосон байх магадлалтай байна. Шүүх эмнэлгээс эцсийн дүгнэлт гарна. Хоёр хүүхэд өнчрөөд хоцорлоо. Сэжигтэн этгээд зугтаасан байна" гэсэн мэдээллийг өгчээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав