Нүүрсний хулгайг шалгах ажлын хэсгийг байгууллаа
2022-12-06 10:29:00
Нүүрсний хулгай, иргэдийн жагсаалтай холбоотой асуудлаар өчигдөр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Т.Доржханд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын захирамж гарган цэгцлэх нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Тиймээс улс орны эрх ашгийн үүднээс хянан шалгалтын ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хилийн боомтын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд ажиллах бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нар багтжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав