Монгол Улс 120 сая ам.долларын нүүрс хулгайд алдсан байх магадлалтай
2022-12-09 10:20:00
Монгол Улсад болж буй жагсаал цуглаантай холбогдуулан, нүүрсний хулгайн асуудлыг Bloomberg агентлаг онцлон хүргэжээ.
Bloomberg-т нийтлэгдсэн мэдээллээр 120 сая ам.долларын нүүрс хулгайд алдагдсан байж болзошгүй гэх дүнг дурдав. Тодруулбал Монголын Засгийн газар алга болсон ашигт малтмалын үнэ цэнийн тооцоог хараахан гаргаагүй байгаа ч Хятадын 1 дүгээр сард хийсэн фьючерсийн гэрээнд үндэслэн энэ нь 120 сая долларт хүрч магадгүй юм гэжээ.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ лхагва гарагт нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлаж, хариуцлага тооцно гэдгээ жагсагчдад амласан гэж нийтэлсэн байна.
Монголын засгийн газраас коронавирусын хяналтыг зогсоосон ч улсын эдийн засаг хүнд байдалд байгаа төдийгүй Хятад улсын Тэг Ковид бодлогын улмаас импортыг хязгаарласан нь үүнд нөлөөлж байна гэжээ. Түүнчлэн ОХУ Украйны дайнаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлтөд айл өрх, аж ахуйн нэгжүүд ихээхэн хохирол амсаж байна гэдгийг нэмж онцолсон байна.
Хятад улс импортод тавьсан хязгаарлалтаа сулруулах төлөвтэй байгаа ч хоёр улсын худалдааг хазаарлаж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Тухайлбал Монголын төмөр зам Хятадын хил хүртэл баригдаж дуусаагүй байна. Мөн Монгол Улсад төмөр замын царигийн стандарт өөр тул хил дээр ачааг нарийн царигт зориулсан вагон руу дахин ачих шаардлага гардаг гэж Bloomberg агентлаг онцолжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав