Б.Баттөмөр: Жагсаалыг зогсоож, амыг нь хаахын тулд хэдэн хүний нэр зарлаж байна
2022-12-14 10:47:00
Нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хулгайн хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдэж, ямар үндэслэлээр нэр зарласныг асууж тодруулна гэдгээ мөн мэдэгдлээ.
Тэрбээр, "Хулгайг илрүүлэхийн төлөө хэлж ярьсан болохоор амыг нь хаахаар эсвэл 2024 оныхоо сонгуультай холбоотой ингэж байна уу. Ийм зүйлтэй хатуу тэмцэнэ. Хулгай хийсэн гэж үзэж байгаа бол ямар хулгай хийснийг нэр дурдагдсан хүмүүст нь хэлэх хэрэгтэй. Үнэндээ жинхэнэ хулгайчид Тавантолгойн захирлуудаас эхлээд цаана нь байж байгаа. Би тэр Тавантолгой гэдэг газар нь хаана байдгийг ч мэдэхгүй. Дахин хэлэхэд, би Б.Ганхуяг гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Зүгээр ийм хүн байдаг гэж зүс л мэднэ. Бас тэр Б.Ганхуяг гэдэг хүн бидний нэрийг нэрлээгүй байх гэж бодож байна. Зүгээр гудамжны хөдөлгөөнийг дарж, амыг нь хаахын тулд хэдэн хүний нэр гаргаж байна" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав