АТГ нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдээс байцаалт авч эхэлжээ
2022-12-20 13:09:00
АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 35 хүнийг яллагдагчаар татаж, шалгаж байгаа талаараа мэдээлсэн. Тус газраас нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарыг дуудаж, байцаалт авсан байна. Түүнчлэн УЕП-оос гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулж болзошгүй гэх мэдээлэл ч байна.
АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт эхний ээлжийн 17 хүний нэрийг зарласан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний хулгайн хэрэгт дараах албан тушаалтанууд шууд болон шууд бусаар холбогдсон хэмээн зарласан билээ.
1.Ерөнхийлөгч асан Х.Баттулга,
2.Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир,
3.Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат,
4.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн,
5.УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ,
6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар,
7. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар,
8.УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
9. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд,
10. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж,
11.Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч,Б.Эрдэнэ-Очир
12. Өмнөговь аймгийн дарга асан Б.Бадраа
13. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд
14. ЭТТ ХК-ийн дарга асан А.Ариунболд,
15. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
16.ЭТТ ХК-ийн дарга асан Б.Ганхуяг,
17. Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаяр
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав