Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол" компанийн ажилтнууд сард 2-12 сая төгрөгөөр цалинжина
2022-12-30 12:43:00
"Эрдэнэс Монгол" компанийн бүтцийг өөрчилж, шинэ ажлын байруудад сонгон шалгаруулалт зарлаад байгаа. Эдгээр ажлын байранд ажиллах хүмүүс нь мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага туршлагатай байх шаардлагатайг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээллээ.
Мөн цалингийн зэрэглэл нь төрийн өмчийн байгууллагууд дундаа хамгийн өндөрт тооцогдоно гэлээ. Тухайлбал,
- Ахлах менежер буюу газрын даргын статустай ажиллах хүн сарын 9,000,000-12,000,000,
- Менежер буюу хэлтсийн даргын статустай ажиллах ажилтан сарын 6,500,000-8,500,000,
- Ахлах мэргэжилтэн сарын 4,000,000-6,000,000,
- Мэргэжилтэн сарын 2,000,000-4,000,000 төгрөгийн цалинтай байх юм.
"Эрдэнэс Монгол" компанийг бүтцийн өөрчлөлт хийж, ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Долоон газар, долоон хэлтэст нийт дүнгээрээ 88 хүн ажиллана гэв.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав