Д.Амарбаясгалан ЕНБД-аар хэвээр үлдэж, Я.Содбаатар, А.Ариунзаяа, Д.Тогтохсүрэн, О.Батнайрамдал нарыг нарийн бичгийн даргаар томилжээ
2022-12-30 16:55:00
МАН-ын бага хурал арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах байсан ч нүүрсний хулгайн асуудлаарх жагсаалаас шалтгаалан хойшилсон билээ.
Тэгвэл өнөөдөр МАН-ын бага хурал цахимаар боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал байсан юм.
Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг генсек хэвээр нь үлджээ.
Түүнчлэн МАН дөрвөн нарийн бичгийн даргатай байх юм. Нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал нарыг томилжээ.
Орон тооны нарийн бичгийн даргаар А.Ариунзаяа, О.Батнайрамдал нар томилогдсон учраас ажлаа хүлээлгэн өгөх юм байна.
Харин орон тооны бус нарийн бичгийн дарга нар болох Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн албан тушаалуудаа хэвээр хаших юм байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав