Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-20-ны хооронд цахимаар явагдана
2023-01-03 11:23:00
Цэргийн бүртгэл эхлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-20-нд emongolia.mn-ээр явагдана.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Анхны жил буюу 18 нас хүрсэн иргэд хороон дээрээ очиж цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгээд emongolia.mn-д бүртгүүлнэ. Харин дэвтрээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд заавал харьяа дүүрэг хороон дээрээ очиж үүрэгтний үнэмлэхээ нээлгэн, бүртгүүлнэ" гэлээ.
Цар тахлын үед зарлан дуудах хуудас авсан ч ирээгүй болон бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд торгоогүй бол энэ жилээс эхлэн хуучин журмаараа торгуулийн арга хэмжээ авна гэдгийг мэдэгдэв.
Харьяа дүүргээсээ хол, гадаад, дотоодод ажлаар яваа иргэд emongolia-гаар бүртгэлээ хийлгэх боломжтой. Энэ жилээс цэргийн үүрэгтний үнэмлэх дээр заавал тамга даруулах шаардлагагүй болсон гэв.
Иргэний бүрдүүлэх бичиг баримт:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Ажлын газрын үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 цээж зураг 2 ширхэг
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/- 65 нас
- Ахлах офицер -60 нас
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ - 50 нас
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав