Шинэ нийслэл хотыг хангайн бүсийн тулгуур төв болох Хархоринд байгуулах санал гаргажээ
2023-01-05 18:55:00
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжлээ. Гадны улс орнууд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын тулд хүн ам хэт төвлөрсөн хотоо бүхэлд нь болон хэсэгчлэн нүүлгэж, төр захиргааны байгууллагуудын байршлыг үе шаттай шилжүүлж байгаа.
Улаанбаатар хотод нийт хүн амын 50 хувь нь төвлөрч, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа нь шинээр хот байгуулах үндсэн шалтгаан нь болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Шинэ нийслэл хотыг хангайн бүсийн тулгуур төв болох Хархоринд байгуулах санал гаргасан бөгөөд гуравдугаар сарын 1-ний өдөр байршлыг эцэслэн шийдэх юм байна.
Шинэ хотыг байгуулахаар
- Тоглохын талд 40.4 мянган га талбайтай байршил
- Өгий нуур орчимд 168.6 мянган га талбайтай байршил
- Хархорин сумын зүүн хэсэгт байрлах Онгоцон хөндийн 41.4 мянган га талбайтай байршилд судалгаа хийж байгаа аж.
Тогтоол батлагдсаны дараа тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, ТЭЗҮ-ийг боловсруулж, зардлын тооцоолол, төлөвлөлт хийнэ гэдгийг ажлын хэсгээс мэдээлэв.
Мөн дэлхийн өвд бүртгэгдсэн газруудад хот байгуулах, дэд бүтэц хийх боломжгүй учраас дээрх байршлын судалгаанд хамрагдаагүй гэдгийг нэмж хэлсэн юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав