Самар түүж яваад сураггүй болсон 25 настай эрэгтэйг олж, эсэн мэнд хүлээлгэн өгчээ
2023-01-10 10:15:00
Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газар, аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т дөрвөн хүн самар түүж явснаас иргэн У сураггүй болжээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 8-ны 17.00 цагийн орчим сураггүй болж, тухайн хэргийн дуудлагыг нэгдүгээр сарын 9-ний 01.15 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнх нь хамтаар эрэн хайх ажлыг эхлүүлсэн юм.
Улмаар өчигдөр 15.25 цагт Ихтамир сумын Хан-Өндөр багийн Их-Өлөнт гэх газарт төөрсөн явж байхад нь эсэн мэнд олжээ.
Иргэний биеийн байдал хэвийн байгаа ажээ. Түүнийг Булган сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав