17 хүртэлх насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 80 гаруй хувьтай байна
2023-01-24 10:05:00
2022 оны тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 816,624 иргэн эрт илрүүлэгт хамрагджээ. Үүний 49%-ийг Улаанбаатарын, 51%-ийг орон нутгийн иргэд эзэлж байгаа юм.
Орон нутагт Говьсүмбэр, Сүхбаатар, Өвөрхангай, Орхон, Говь-Алтай аймгийн иргэд эмнэлэгт идэвхтэй үзүүлж байна гэдгийг салбар яамнаас мэдээллээ.
Эрт илрүүлэгт хамрагдсан 816,624 иргэний давхардсан тоогоор 588,000 иргэнд өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ. Тодруулбал,
- Хоол боловсруулах тогтолцооны
- Амьсгалын тогтолцоо
- Зүрх, судасны тогтолцоо
- Дотоод шүүрэл, бодисын солилцооны
- Шээс, бэлгийн замын өвчлөлүүд нийт өвчлөлийн 90 орчим хувийг эзэлж байна.
0-17 насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 80 гаруй хувьтай буюу 10 хүүхэд тутмын 8 нь цоорхой шүдтэй байна.
18-30 насны иргэдийн дунд шээс, бэлгийн замын тогтолцооны эмгэгүүд, 31-ээс дээш насны бүх иргэнд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл өндөр байгаа статистик гарчээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав