"Ялгуун" брендийн зургийг хуулбарласан иргэнийг 500 мянган төгрөгөөр торгов
2023-01-25 17:04:00
“Ялгуун Аксесорис” ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээл болох “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж, худалдан борлуулсан гэх гомдол Оюуны өмчийн бүртгэлийн газарт иржээ.
Улмаар Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, иргэн О-г холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулав.
Шалгалтын үр дүнд иргэн О “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарласан цүнхийг бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогджээ. Иймд зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж 500 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Зохиогчийн эрхийн зөрчилтэй үндэслэлээр хураагдсан цүнхийг албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна. Биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд устгуулахаар шилжүүлсэн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав