Шинэ Зеланд улс онцгой байдал зарлав
2023-02-15 10:52:00
Габриэль хар салхины улмаас онцгой байдал зарласнаа Шинэ Зеландын Онцгой байдал эрхэлсэн сайд Киран Макенулти өчигдөр зарлалаа. Тэрбээр “Өмнө тохиолдож байгаагүй цаг агаарын аюултай үзэгдэл боллоо” гэсэн юм.
Улсын хэмжээнд гурав дахь удаагаа зарлаж буй энэхүү онцгой байдлын нөхцөлд зориулан 7,3 сая ам.долларын тусламжийн багцыг бий болгожээ.
Онцгой нөхцөл нь тус улсын Нортланд, Оакланд, Бэй оф Пленти, Вайкато, Хокс Бэй зэрэг хотуудыг хамрах аж.
Окланд болон түүний ойр орчмын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо, үерийн улмаас дөрвөн хүн амиа алдсан. Баруун эргийн Муривай сууринд хөрсний гулгалтын улмаас онцгой байдлын нэг алба хаагч сураггүй болж, өөр нэг нь хүнд бэртээд байна. Нөхцөл байдал хэтэрхий аюултай байсан тул хоёр хүнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Арлын хойд хэсэгт мөн их хэмжээний үер бууж, цаг агаарын улам сэрэмжлүүлэг зарлаад байна
Мөн хар салхины улмаас одоогоор 38 мянган байшин цахилгаангүй болсон байна. Мөн Оакландад байрлах нурах дөхсөн 30 метрийн өндөр цамхагийн орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлжээ. Мөн дотоодын болон олон улсын 500 гаруй нислэгийг цуцалсан байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав