Айлган, сүрдүүлж гар утасных нь кодыг гаргуулан, данснаас нь 18 сая төгрөг авчээ
2023-02-27 16:20:00
Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 09:00 цагийн үед “Үл таних 20-25 орчим насны хоёр хүн гар утсыг нь маань дээрэмдсэн. Улмаар айлган сүрдүүлж, утасны код гаргуулан авч, данснаас 18 сая төгрөгийг авсан байна" гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллав.
Шалгалтын явцад 22 настай У, 19 настай Б нар нь бүлэглэн гар утас дээрэмдэн, интернет банкны кодыг шинээр өөрчлөн дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлсэн. Улмаар тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутаг руу оргон зугтах гэж байхад нь баривчилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Эх сурвалж: ЦЕГ
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав