Оюутан цэргийн бүртгэлийг өнөөдрөөс И-Монголиагаар дамжуулан цахимаар явуулна
2023-03-06 10:00:00
Оюутан цэргийн бүртгэлийг өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 6-10-ны хооронд И-Монголиагаар дамжуулан цахимаар явуулна. Ингээд шаардлага хангасан хүүхдүүд гуравдугаар сарын 14-ний өдрөөс сургуулийнхаа харьяа дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулна.
Гуравдугаар сарын 20-ноос цэргийн албанд биеийн эрүүл мэндээр тэнцүүлэх эмнэлгийн үзлэгийг зохион байгуулах юм. Үүний дараа биеийн тамирын шалгалт өгч, гурван шатны сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа онолын сургалтад хамрагдах эрхээ олж авна. Онолын сургалтыг амралтын өдрүүдэд хоёр сарын хугацаанд зохион байгуулах юм байна.
Тэнцсэн оюутнууд зургадугаар сарын 15-наас эхлээд хоёр сарын хугацаатай хээрийн дадлага сургуулилалтад явна. Ингээд цэргийн тангаргаа өргөснөөр цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж авдаг.
Оюутан цэрэгт элсүүлэх журам:
- Улаанбаатар хотын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан
- 2.8-аас дээш голч дүнтэй
- 2023 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх. Эдгээр шаардлагыг хангасан оюутан И-Монголиа системээр хүсэлтээ явуулах боломжтой.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав