Хөгжлийн банкны сонсголд Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын 210 хүнийг гэрчээр дуудна
2023-03-06 12:04:00
Гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох,Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн /2542 төсөл/, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, үр дүнгийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болно. Уг асуудлаар Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Энэ удаагийн сонсголоор хоёр үндсэн асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны эх үүсвэртэй арилжааны банкуудаар олгосон 2542 зээлийн асуудал. Нийт 1.6 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдана. Хоёрдугаарт, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан нийт дүнгээр 3280 ш мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн. Үүнтэй холбогдуулан мөнгөн удирдлагын асуудлыг ярина" гэв.
Гурав дахь удаагийн нээлттэй сонсголд 210 албан тушаалтныг гэрчээр дуудах юм байна.
Үүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, МCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, Таванбогд трейдийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, Буян компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын 210 хүнийг гэрчээр дуудна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав