50 гаруй иргэний фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 25 сая төгрөгийн хохирол учруулсан иргэнийг хорьжээ
2023-03-07 10:10:00
Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн 50 гаруй иргэдийн фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 25 сая төгрөгийн хохирол учруулсан иргэн “С”-ийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьжээ.
Гэмт этгээд нь бусад руу "Ямар утасны дугаартай вэ?", "Хаан банкны интернэт банктай хүнтэй хамтарч ажиллана", "Орой болтол мөнгө зээлэх үү?", "72 цагийн турш дансаа ашиглуулаад 300,000 төгрөгийн цалин авах боломжтой" гэх утгатай зурвасуудыг үл таних хаягаас илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь авч гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон байна.
Мөн иргэдийн ойр дотны хүмүүс рүү "Мөнгө байвал түр зээлээч" гэх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгон 150,000 -1,000,000 төгрөгийг залилжээ.
Иймд иргэд та бүхэн өөрийн цахим хаягийн нууц үг хувийн мэдээ мэдээллийг бусдад өгөхгүй байх, танихгүй хаягаас ирүүлж буй танилцах найзын хүсэлт зурваст хариу өгөхгүй байх, зарын цахим сайтуудад тавигдсан мэдээ, мэдээллийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав