Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунайг албадан авчирна
2023-03-07 10:17:00
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар шувуу ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээллээ.
Тэрбээр, "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, Тугчингийн Болормаа, Т.Ариунболд, Отгонбаатар, Мөнхзул нарыг эрэн сурвалжилж байна. Тэд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан тул ГХЯ-ны тусламжтайгаар авчирна. Мөн БНХАУ-ын хоёр иргэн бий. Битүүний урд өдөр манай ажилтнууд Европын холбооны оронд мэдүүлэг авсан. Бид гадаад улсад мөрдөн шалгалт явуулахдаа зөвхөн ЭСЯ-ны байранд ажиллагааг явуулна. Өөр улсад дайчлан баривчилгаа хийх эрх бидэнд байхгүй. Өмнө нь Б.Хурц гадаад улсад ажиллагаа явуулсны улмаас хоригдон, гадаад харилцаанд асуудал үүссэн тул тэр алдааг давтахгүй.
Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсон улсууд хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжтой. Мөн Интерполд мэдэгдсэнээр энэ хүмүүс өөр улс руу нүүх, шилжин очих боломжгүй болж, тэднийг дипломат харилцааны шугамаар албадан авчирна. Дээр нэр дурдсан иргэдийн зарим нь визгүй зорчдог, Зүүн Өмнөд Азийн орнуудад байна. Тэдний паспортыг хүчингүй болгосноор тэд өөр улс руу зорчих боломжгүй болно гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав