УИХ-ын 13 эмэгтэй гишүүний гурав нь байнгын хорооны даргаар ажиллаж байна
2023-03-08 12:18:00
Өнөөдөр бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
Сүүлийн 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 63 эмэгтэй УИХ-д ард түмний төлөөлөл болж ажилласан байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар 13 эмэгтэй гишүүнээр сонгогдсон юм.
Үүнээс гурван эмэгтэй УИХ-ын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын Г.Мөнхцэцэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Анужин тус тус ажиллаж байна.
Манай улсын нийт хүн амын 50.7 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний 37.2% нь аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байна гэсэн статистик судалгаа бий.
Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Үүнээс 36 сум нь эмэгтэй Засаг даргатай байгаа юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав