С.Батдөлийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ
2023-03-10 10:36:00
Гэрээс нь болон хамаарал бүхий объектоос 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин нэг сараар сунгажээ.
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг анх 2023 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр саатуулж, сулласан ч гурав хоногийн дараа сарын хугацаатай хорих шийдвэр гарсан. Дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай хоёрдугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн саналыг хэлэлцээд 8-нд хорих хугацааг дахин сунгасан юм.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлжээ. Саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдөр прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих ..." гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав