АТГ: УИХ-ын 6 гишүүнийг нүүрсний хэргээр яллагдагчаар татсан
2023-03-14 12:37:00
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.03.14/ нүүрсний хулгайн хэргээр мэдээлэл хийлээ.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 85 хүнийг яллагдагчаар татан шалгаснаас зургаан УИХ-ын гишүүн байна гэдгийг албаныхан тодотгов.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн:
-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Таван толгойн бүлэг орд газраас “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани болон орон нутгийн өмчит “Таван толгой” хувьцаат компани нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт барилгын ажлыг гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах ажиллагаанд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэргийг ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа. Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 нийт 42 хэргийг мөрдөн шалгаж байна. Энэ хугацаанд хил хамгаалах байгууллага, гааль, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй, нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж, хариу нь хахууль авч, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо хахууль авсан гэх 42 яллагдагчид холбогдох гурван хэргийг мөрдөн шалгаж дуусгаж, шүүхэд шилжүүлсэн.
Энэ хугацаанд эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх зорилгоор нэгжлэгийг 166 объектод явууллаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав