Цасан шуурганы улмаас төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2023-03-15 10:12:00
Зүүн аймгуудын нутгаар өчигдөр буюу 14-нд орсон цасан шуурганы улмаас Сүхбаатар аймгийн Онгон, Халзан суманд иргэн төөрсөн, сураггүй болсон хоёр удаагийн дуудлага бүртгэгдэж, нэг иргэнийг эсэн мэнд олж, Халзан суманд төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Хэнтий аймгийн Баянхутаг, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт автомашин цасанд суусан 4 удаагийн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашинуудыг татан гаргалаа.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байх тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав