Өнөөдөр БНХАУ-ын талаас хоёр чингэлэг ачаа орж ирж байгаа гэв
2021-12-08 15:49:00
Хилийн боомт дахь гацааг арилгах ажлын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд өнөөдөр Замын-Үүдэд очжээ.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Гадаад харилцааны дэд сайд Эрээн дэх консулын газрынхантай мөн БНХАУ-ын талтай холбогдож байгаа. Үдээс хойш тодорхой чиглэл гарах байх гэж найдаж байна. Хятадын тал анхнаасаа л хилийн боомтууд дахь халдвар хамгааллын дэглэмээ сайжруулаач ээ, ногоон бүс болгооч ээ гэсэн асуудлыг тавьж байсан. Харамсалтай нь манай хилийн боомтууд ногоон бүс байж чадаагүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад халдвараа бууруулбал айлын талаас нэг их хатуурхаад байхгүй байх гэж бодож байна. Дундын бүсэд байгуулсан талбай 50 орчим чингэлэг байршуулах зайтай. Байнгын тээвэр эхэлбэл өдөртөө 50 чингэлэг татан авна гэсэн үг. Цаашдаа хавраас барилгын материалын тээвэр эхлэхээр өдөртөө хоёр удаа буюу 100 чингэлгээр бараа татан авах боломж байна уу гэдгийг ярилцана. Ямар ч байсан өнөөдөр Хятадын талаас хоёр чингэлэг орж ирж байна.
Гашуунсухайт боомтын хувьд мөн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа. Ганцмод боомтод очоод шинжилгээ өгсөн жолооч нараас нийт зургаан хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Нөхцөл байдлаас хамаараад Хятадын тал ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Гадаад харилцааны яамаар дамжуулаад албан мэдээлэл ирэх байх" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав