УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудсан ч ирсэнгүй
2023-03-16 10:06:00
Хөгжлийн Банкны асуудлаарх гурав дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Сонсголын эхэнд Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн хүрээнд 56 гэрч дууджээ. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор тухайн үеийн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг гэрчээр дуудсан байна. Түүний хувьд сонсголд хүрэлцэн иржээ.
"Монос групп" болон "Энхийн шүүдэр" ХХК-тай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг гэрчээр дуудсан ч гуравдугаар сарын 14-ний өдөр Бүгд найрамдах Болгар улсад томилолтоор явж байна, оролцох боломжгүй тул гэрчийн мэдүүлгийг бичгээр өгөх хүсэлтээ ирүүлсэн байна.
Мөн "Алтай" группийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийг гэрчээр дуудсан боловч ирэх боломжгүй гэсэн албан бичгийг ирүүлж, өөрийг нь төлөөлөх М.Дамбасанжаа гэх хүнийг сонсголд оролцуулахаа албан бичигтээ дурджээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав