Дарханы замыг хоёр эгнээтэй болгоход ЕСБХБ-наас 20 сая ам.доллар олгохоор болжээ
2023-03-20 15:10:00
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас “Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-д 4.5 сая еврогийн, “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төсөл”-ийн 6.26 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр гэрээг баталжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Улаанбаатар хотын дулааны шугамыг шинэчлэх төслийн гэрээг баталлаа. Ингэснээр 30-40 жил засвар хийгээгүй ил байдаг дулааны шугамуудыг газар доогуур хийнэ. Ингэснээр дулааны алдагдлыг бууруулах юм. Улаанбаатарын аваарын байдалд буй эрчим хүчний систем бүрэн шинэчлэгдэнэ. Үүнээс гадна ухаалаг тоолуурын систем рүү шилжүүлэх ажил амжилттай үргэлжилж байна гэсэн үг. Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулахад буцалтгүй тусламж олгох гэрээг баталлаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хоёр эгнээтэй болгоход Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт олгохоор боллоо. Уг замыг даацын зам болгоход 20 сая ам.долларыг шийдэж байна" гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав