АТГ-т шалгагдаж буй НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг ажлаас нь чөлөөлжээ
2023-03-20 17:15:00
НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг чөлөөлөх Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан байна.
Учир нь тэрбээр Цар тахлын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон дарга нарын нэг бөгөөд хуулийн үйлчлэл дууссан учир чөлөөлөгдөх ёстой юм. Үүнээс гадна түүнийг АТГ дээр шалгагдаж буй учир ажлаас нь чөлөөлөх шалтгаан болжээ.
Түүнийг цар тахлын үед ЭМДС-аас өөрийн хамаарал бүхий "Шинонмед" эмнэлэгт давуу байдал олгож, ор дэлгээн гэх төлбөрт 3,1 тэрбум төгрөгийг шилжүүлсэн, НЭМГ-ын өмч буюу асар үнэтэй тоног төхөөрөмжийг өөрийн хамаарал бүхий эмнэлэгтээ шилжүүлж авсан гэх мэдээллүүд бий. Түүнээс гадна НЭМГ-ын 30 орчим ажилтныг хууль бусаар халж, сольсон, зарим дүүргийн ЭМТ-ийн дарга нарыг хууль бусаар томилсон гэх мэт олон мэдээлэл байдаг юм. Түүний дээрх асуудлуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав