Цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал болж байна
2023-03-21 09:48:00
Өнөөдөр өглөөний 08:00 цагийн ажиглалтын мэдээгээр Баянхонгор Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж байгаа бол, Говийн аймгуудын нутгаар хүчтэй салхитай, шороон шуурга шуурч байна" хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өвөрхангай, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж, шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч байгаа бол Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар салхины хурд түр зуур 15-27 м/с хүрч хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж байгааг анхааруулаа. Өнөө маргаашдаа ажиглагдах цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас авто замд халтиргаа гулгаа үүсэх, даваа гүвээ цасанд хаагдах эрсдэлтэй байгаа тул тээвэрчид техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, авто зам засвар арчлалтын байгууллагууд бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг зөвлөж байна.
- Онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлтгэлээ сайтар базаах
- Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах
- Төөрч, осгохоос болгоомжлох
- Цаг агаарын урьдчилан сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангахыг анхаарууллаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав