Л.Алтанцэцэг дэлхийн аваргын төлөө өнөөдөр өрсөлдөнө
2023-03-25 15:13:00
Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын тамирчид түүхэндээ анх удаа хоёр медаль хүртэх нь тодорхой болоод байгаа билээ. Манай тамирчдаас 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль хүртэн, Л.Алтанцэцэг аваргын төлөө шалгараад буй. Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны боксчин тэрбээр хүрэл медалийн төлөө Узбекистаны Ф.Фозиловаг 5:0-ээр ялсан.
Улмаар хагас шигшээд Мароккогийн боксчин, Африк тивийн аварга Ясмин Моутактитай өрсөлдөн мөн 5:0-ээр ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм. Ингэснээр Л.Алтанцэцэг Монголын эмэгтэй боксчдын түүхэнд ДАШТ-ий шигшээд анх удаа шалгарлаа.
Тэрбээр дэлхийн аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн боксчин Ниту Гэнгэстэй өрсөлдөнө. Энэтхэг боксчин 22 настай, дэлхийн аваргаас Л.Алтанцэцэгийн адил анхны медалиа хүртэж буй. Хамтын нөхөрлөлийн наадамд өнгөрсөн жил түрүүлснийг нь эс тооцвол төдийлөн том амжилтгүй.
Л.Алтанцэцэг Монголын боксын спортоос мэндэлсэн анхны эмэгтэй дэлхийн аварга болоход ганцхан даваа үлдлээ. Дэлхийн аваргын төлөөх тулаан өнөөдөр 20.30 минутад болно, Premier Sports телевиз шууд дамжуулна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав