Консул асан Д.Мөнх-Эрдэнийн гэм бурууг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ
2023-04-05 09:14:00
Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагаас үргэлжилнэ.
Өчигдөр эхэлсэн шүүх хурал орой хүртэл хуралдаж завсарласан байна.
Нийслэлийн прокурорын газраас түүнийг хахууль авах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдээлэл тараах, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Тэрбээр "Хөх хотод консулаар ажиллаж байх үетэй холбоотой хэрэг дээр хоёр өмгөөлөгчтэй байсан боловч нэгээс нь татгалзаж, нэг нь төрийн албан хаагч болохоор тангараг өргөсөн тул би өмгөөлөгчгүй болсон. Иймээс шинээр өмгөөлөгч авах, хэргийн материалтайгаа танилцах боломжоор хангаж өгөх" хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй, хуралдаанаа үргэлжлүүлсэн юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав