“Energy” контемпорари балет энэ сарын 27-нд тоглогдоно
2023-04-05 14:17:00
Монголын балетын урлагийн хөгжил, шинэ өнгө төрхийг илэрхийлсэн “Energy” контемпорари бүжгэн жүжиг үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Хүн байгалийн хүйн холбоо, байгалийн үнэ цэн, түүнээс авах энерги, хайр энэрэлийг балетын уран тансаг гоо үзэмж, орчин цагийн бүжгийн хэмнэлээр хослуулан толиулах энэхүү бүжгэн жүжиг энэ сарын 27-нд ганцхан удаа тоглогдох аж.
Тус уран бүтээл таван шинэ бүжиг дэглээчийн найруулгаар бүтсэн бөгөөд Монголд анх удаа дэлхийн суут хөгжмийн зохиолч Антионо Вивалдийн “Дөрвөн улирал” зохиол дээр орчин цагийн контемпорари урсгалаар дэглэн найруулсанаараа онцлог юм. Комтемпорари урлагийн талаар тодотгоход модерн, пост модерн урлагуудын халаа болсон урлагийн чиглэл гэж судлаачид үздэг.
Тоглолт дөрөвдүгээр сарын 27-ны 19:30 цагт Corporate Convention Centre-т болно. Үзэгч та бүхэн Energy Contemporary Ballet пэйж хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав