Чөлөөт бөхийн ААШТ-ээс П.Орхон мөнгө, Э.Даваанасан, Б.Болортуяа нар хүрэл медаль хүртлээ
2023-04-13 11:04:00
Чөлөөт бөхийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) Казахстан улсын нийслэл Астана хотод энэ сарын 9-14-нд болж байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн таван жингийн барилдаан өчигдөр орой болж өндөрлөлөө.
Манай улсын шигшээ багийн гурван тамирчин медалийн төлөө барилдав. Үүнд
- 53 килограммын жинд гавьяат тамирчин Б.Болортуяа Тайвань улсын тамирчин Мэн Шуан Сиг 10:0 харьцаатайгаар цэвэр ялж хүрэл медаль
- 62 килограммын жинд дэлхийн аварга П.Орхон Киргизстан улсын тамирчин Айсулуу Тыныбековад 5:9-өөр ялагдаж мөнгөн медаль,
- 72 килограммын жинд ОУХМ Э.Даваанасан Тайвань улсын тамирчин Пен Цен Хуныг 11:0 харьцаатайгаар цэвэр ялж хүрэл медалийг тус хүртлээ.
Ийнхүү эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид нийт 10 жингээс дөрвөн медаль авч багийн дүнгээр 14 улсаас зургаад жагсаж байна.
Эрэгтэй шигшээ багийн тамирчдын барилдаан өнөөдрөөс эхэлнэ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав