ХААИС-ИЙН ДЭРГЭД МАЛ, АМЬТНЫ ЭМНЭЛЭГ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
2023-06-29 09:05:00
Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд “Мал, амьтны эрүүл мэндийн төв” байгуулагдаж, нээлтээ хийлээ.
Ийнхүү Мал, амьтны эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлж буй нь суралцагчдад сурч мэдсэн зүйлээ бодитоор туршиж дадлагажих, багш нар судалгаа, шинжилгээ хийх, мал, амьтны халдварт болон халдваргүй өвчнийг орчин үеийн дэвшилтэт технологи, багаж, тоног төхөөрөмж ашиглан эмчлэх өргөн боломж бүрдэж буй юм.
Тус эмнэлгийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөөгийн Хөгжлийн Корпорац (KRC) болон Хүнс, хөдөө аж ахуйн яам (MAFRA)-ны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал, амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төслийн хүрээнд байгуулж байгаа юм.
Тус эмнэлгийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөөгийн Хөгжлийн Корпорац (KRC) болон Хүнс, хөдөө аж ахуйн яам (MAFRA)-ны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал, амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төслийн хүрээнд байгуулж байгаа юм.
Төслийн нийт төсөвт өртөг 4 сая ам.доллар бөгөөд 1432 м.кв зоорины давхраас гадна 3 давхар барилга, тавилга, эд хогшил, эмнэлгийн үйл ажиллагаанд зориулсан мэс засал, лабораторийн тоног төхөөрөмж бусад багаж хэрэгслүүд бүтээн байгуулалтын зардалд тусгагдсан. Мөн Мал эмнэлгийн сургуулийн багш нар, малын эмч нарын ур чадварыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх зорилгоор тухайн төвд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах болон Солонгосын мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний арга барил, туршлага олгох сургалтыг БНСУ-ын Кёнгбүкийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлсэн.
Багш, малын эмч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтын хүрээнд Мал эмнэлгийн сургуулиас 7 багшийн бүрэлдэхүүнтэй баг 7 хоногоор тус бүр 2 удаа, 15 багшийн бүрэлдэхүүнтэй баг 10 хоногоор 1 удаа БНСУ-д ирж мэргэжлийн ур чадвар сайжруулах сургалтад хамрагдсан юм. Мөн БНСУ-ын Кёнгбүкийн их сургуулийн багш, судлаачид Монголд зочилж, багш, оюутан, малын эмч нарт 10 удаагийн сургалт, семинар, 4 удаагийн дадлага олгох сургалтыг зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ барилгын гүйцэтгэл, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт, үйл ажиллагааны менежментийн чиглэлээр мэргэжлийн экспертүүд зөвлөн ажиллаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав