Гадаад хэргийн эмэгтэй сайд нар хамтран "Улаанбаатарын тунхаглал"-ыг гаргалаа
2023-06-30 15:49:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Гадаад хэргийн эмэгтэй сайд нар хамтран "Улаанбаатарын тунхаглал"-ыг гаргалаа.
Түүнлчэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Мозамбик Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайдын Тусгай төлөөлөгч Элчин сайд Ана Немба Уаине-г хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэв. Чингэхдээ цаашдын хамтын ажиллагааны замын зураглалаа гаргаж дээд, өндөр түвшинд харилцан айлчлал солилцохын төлөө байгааг онцлов.
Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок нар 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын харилцааны асуудлаар ярилцлаа. Ирэх 2024 онд Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд түүхэн тэгш ойг өргөн хүрээнд тэмдэглэх, хоёр орны харилцааны түвшинг ахиулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав