Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ
2023-07-21 12:16:00
Үүр, Халх голууд болон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Орхон гол орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна. Хэнтий нуруунаас усжих ХАРАА гол /Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ ХЭРЛЭН гол /Мөнгөнморьт, Багануур орчимд/, ОНОН гол /Дадал сум орчимд/, Хангай нурууны арын ОРХОН гол /Өлзийт сум/, СЭЛЭНГЭ мөрөн /Сүхбаатар хот/, ОНГИ гол /Сайхан-Овоо/, орчимд үерийн түвшинг тус тус 5-65 см давсан байдал үргэжилсээр байна.‼️
Хангай нуруунаас усжих ОРХОН гол /Сайхан сум орчимд/, Хэнтий нуруунаас эхтэй ТУУЛ гол /Лүн сум/, ХЭРЛЭН гол /Өндөрхаан сум/ , Их Хянганы нуруунаас эхтэй ХАЛХ гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 5-55 см даван үерлэсэн хэвээр байна.‼️
Цаашид: Маргааш буюу 7 дугаар сарын 22-ний өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо орно.‼️
Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.‼️
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав