Хятад улс 3 их наяд 193 тэрбум ам долларын гадаад валютын нөөцтэй
2023-07-24 12:24:00
Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас 7-р сарын 21-нд хуралдуулсан хэвлэлийн бага хуралд Гадаад валютын хяналт удирдлагын үндэсний газраас оны эхний хагасын валютын зах зээлийн үйл ажиллагааг танилцуулжээ.
Тус газрын орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүнь-ин, оны эхний хагаст Хятадын үндэстэн дамнасан хөрөнгийн урсгал идэвхтэй хэвээр байж ирлээ гэжээ.
Статистик мэдээллээс харахад, оны эхний хагаст банкнууд үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс гадаадтай хийсэн төлбөр тооцооны ашиг 6 их наяд ам.долларыг давсан байна. Үүнд банкнууд үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс гадаадтай хийсэн төлбөр тооцооны хэмжээ тодорхой хэмжээний илүүдэлтэй гарчээ. Оны эхний хагаст банкнуудын гадаад валютын төлбөр тооцооны хэмжээ 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарч, гадаад дотоодын валютын захын эрэлт хангамж үндсэндээ тэнцвэртэй байв. 6-р сарын эцсийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 193 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оны эцсийнхээс 65.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн аж.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав