Японы экспортын хяналтын бодлогын нөлөөнд анхаарал хандуулах болно
2023-07-25 11:51:00
Хагас дамжуулагч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн экспортод тавьсан Японы хяналтын арга хэмжээ саяхан албан ёсоор хэрэгжиж эхэлснийг эх сурвалжид мэдээлжээ.
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Мао Нин энэ 24-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа: Япон нь Хятадын маш их анхаарал хандуулж байгааг үл тоож, Хятад улсад чиглүүлсэн нь маш илэрхий экспортын хяналт удирдлагын арга хэмжээг гарган хэрэгжүүлж буйд Хятадын тал харамсаж, дургүйцэж байгаа бөгөөд адил бус шатны түвшинд Японы талтай хатуу чанга харилцсан юм гэв.
Мао Нин хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд зарим орнууд эдийн засаг, худалдааны асуудлыг улс төржүүлж, аюулгүй байдлын асуудал болгож, экспортын хяналт удирдлагын арга хэмжээг хэтрүүлэн ашиглах зэрэг засаг захиргааны арга барилыг олонтаа хэрэглэж, дэвшилтэт технологийн салбарын харилцааг таслахыг зорьж байна.
Эдгээр буруу үйлдэл нь зах зээл эдийн засгийн жамаас няцаж, чөлөөт худалдааны зарчим, олон улсын эдийн засаг худалдааны журмыг зөрчиж, холбогдох компани нэгжид хохирол учруулсан төдийгүй бүс нутаг, тэрчлэн олон улсын хагас дамжуулагчийн аж үйлдвэрлэлийн гинжин, нийлүүлэлтийн гинжингийн аюулгүй, тогтвортой байдалд нөлөөлж байна. Хятад Японы эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүх тал, өөрийн орны алс хэтийн ашиг тусаас гараа авч, олон улсын эдийн засаг худалдааны журмыг сахиж, экспортын хяналт удирдлагын арга хэмжээг хэтрүүлэн ашиглахгүй байж, холбогдох арга хэмжээ нь хоёр орны хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хэвийн хамтын ажиллагаанд харш саад учруулахаас зайлсхийхийг Японд Хятадын тал шаардаж байна. Хяналт удирдлагын бодлогын нөлөөг бид цаашид нягт ажиглаж, өөрийн орны ашиг тусыг гуйвшгүй хамгаалах болно” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав