Монголын иргэн бүр эх оронч байгаа нь гүн сэтгэгдэл үлдээсэн
2023-07-25 17:42:00
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах “Welcome to Mongolia” хөтөлбөрийг 2023 он гарснаас хойш БНСУ, БНХАУ, Япон Улс, ХБНГУ, ОХУ-д хийсэн ба уг нөлөөллийн хүрээнд БНСУ-аас ирэх жуулчдын тоо тооцоолсноос их ирэх төлөвтэй байгаа юм.
Тодруулбал 2023 онд БНСУ-аас 150.000 жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй ба одоогийн байдлаар 54904 жуулчин БНСУ-аас ирж, Хятад жуулчдаас давсан үзүүлэлттэй байна. Үүнд Монголын аялал жуулчлалын компаниудын оролцоо чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тухайлбал “Tourade” компанийн хөтөлбөрөөр БНСУ-ын plus size ангиллын алдарт модель болох Biki, Key, Foxeyon, Gopa Noona нар Монгол Улсад говийн аялал хийсэн нь Солонгосоос ирэх жуулчдын тоонд чухал нөлөөлөл үзүүллээ.

Иймд ”Tourade” аялал жуулчлалын компанийн захирал С.Болд болон БНСУ-ын алдарт моделиудтай БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр болон албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа. Цаашид БНСУ-д алдартай, салбар бүрийн НӨЛӨӨЛӨГЧ / influencer/ -ийг Монгол Улсад аялуулах, тэднээр дамжуулж Монгол орны онцлог, дөрвөн улирлын аялал жуулчлалыг сурталчлах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Зочдоос Монгол орны тухай ямар сэтгэгдэлтэй байгаа тухай асуухад “Монгол Улсын иргэн бүр найрсаг, мөн маш эх оронч байгаа нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Уулзсан хүн бүр манай оронд тавтай морил, өөр маш олон сайхан газар бий гэж санал тавьж, мөн малчин айлд гэнэт зочлон очиход биднийг найрсаг угтаж, монгол ахуйтай танилцуулсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Бидний аяллын тухай 3 цуврал нэвтрүүлэг гарах байх, үүгээр дамжуулж Монгол орны тухай сайхан сэтгэгдэл өгч, олон хүнийг Монгол орон луу аялах хүсэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав