Нийтийн тээврийн долоон чиглэлд түр өөрчлөлт орууллаа
2023-07-28 14:43:00
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж буй. Тодруулбал, долоодугаар сарын 28-ны өдрийн 23:00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 6:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийнэ. Иймд авто замын засвар, шинэчлэлтэй холбогдуулан дараах долоон чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.
-Ч:42Z “Сүлжмэл – Нарны гүүр - Зайсан”
-Ч:45Z “Ган хийц – ХМК - Зайсан ”
-Ч:52Z “3,4 дүгээр хороолол – Тэнгис кино театр - Зайсан”
-Ч:55Z “Зайсан – Дэнжийн 1000 – ЗГА Бааз – Согоотын гудамж”
-Ч:65Z “Зайсан – Офицеруудын ордон”
-Ч:66Z “Зайсан – Цэцэг төв – 11 дүгээр хороолол”
-Ч:72Z “Богдхан амралт – Төв номын сан – МУБИС – Хөгжим бүжгийн коллеж”
Нийтийн тээврийн хэрэгсэл дээрх зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ. Мөн иргэд та бүхэн тухайн чиглэлийн мэдээллийг харахдаа "UB bus" аппликейшнээс “Z” тэмдэгтэйг харна уу. Чиглэл, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав