Герман улсаас Монгол улсад суух Элчин сайдаар Хэльмут Рудольф Кулитц томилогдон иржээ
2023-08-04 15:53:00
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшинд гардуулж өглөө.
Элчин сайд Хэльмут Рудольф нь 1992 оноос хойш Холбооны Гадаад Харилцааны Яамд ажиллаж ирсэн. Тэрбээр Египет, Болгар, Австри, Конго, Нигер, Чад улсууд дахь ДТГ-т болон Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байсан юм.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшин "Монгол, Германы харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд эрчимтэй өрнөж байна. Хоёр орны харилцааны түвшин шат ахиулах, ирэх жил тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулж, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийг чухалчилж байна. Мөн Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж, идэвх чармайлттай ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав