ЦЕГ: Гэмт эдгээдийг баривчлахын тулд цагдаагийнхан резинэн сумтай буугаар буудсан
2023-08-08 13:32:00
Цагдаагийн ерөнхий газраас наймдугаар сарын 7-ны 21:00 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хороололд буюу Натурт буун дуу гарсан гэх асуудлаар тайлбар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагын тусгай дугаарын дуудлагын утсанд 2023 оны 8 дугаар сарын 7-ны 21.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр дэх цахим тоглоомын газарт иргэн бусдад хутгалууллаа гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн байна. Алба хаагчид хэргийн газарт шуурхай очиход 33 настай иргэн У-г 39 настай Б нэг удаа хутгалж, хэргийн газраас зугтсан байжээ.
39 настай иргэн Б-г саатуулсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тэрбээр, гартаа гурван төрлийн хутга барьсан бөгөөд иргэдийн аюулгүй байдалд хохирол учруулж мэдэхээр байсан тул цагдаагийн албан хаагчид резин сумтай буу хэрэглэж, дайчлан баривчилсан байна. Иргэдийн 3-4 удаа буун дуу гарлаа хэмээн цахимд бичсэн нь цагдаагийн албан хаагч албадлага хэрэглэсэнтэй холбоотой гэх тайлбарыг өглөө.
39 настай иргэн Б нь 2002-2021 онд таван удаа ял шийтгүүлж байсан. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэх хэргээр шалгагдаж байжээ.
Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав