Нэг цагт 300 тонн бохир ус соруулах хоёр мотопомп хүлээлгэн өглөө
2023-08-18 10:32:00
Үер ус гал түймэр, гамшиг осол гээд бүхий л зүйлийн түрүүнд нойртой нойргүй цаг наргүй зүтгэдэг хүмүүсийн нэг бол Онцгой байдлын алба хаагчид билээ. Бид ажиллах нөхцөл бололцоог хангаж сайжруулж өгөх нь чухал.
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс өмнө нь нэг цагт 20тонн ус соруулах хүчин чадал бүхий бохир ус соруулах мотопомп ашигладаг байсан.
Өнгөрсөн 7 болон 8 дугаар сард орсон хүчтэй борооны улмаас дүүргийн Онцгой байдлын хэлтэст иргэд аж ахуйн нэгжээс 30 дуудлага мэдээлэл ирсэн байна. Техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал бага хүрэлцээ дутмаг байгаа шалтгааны улмаас зөвхөн 8 дуудлага дээр ажилласан.
Тиймээс өндөр хүчин чадалтай буюу 1 цагт 300метр куб урсгалтай, 300тонн ус соруулах чадал бүхий тээврийн хэрэгслээр чирэгч 2ш мотопомпийг Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өглөө.
Ингэснээр онцгой байдлын алба хаагчид нэг дуудлага мэдээлэл дээр ажиллах хугацаа эрс багасах, бүтээмж нэмэгдэх, түргэн шуурхай ажиллаж, дараа дараагийн олон дуудлага мэдээлэлд хүрч ажиллах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
.jpg)
.jpg)
.jpg)
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав