Эрдмийн оргил цогцолбор сургуулийн өргөтгөл ашиглалтад ороход бэлэн боллоо
2023-08-30 10:21:00
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж буй. Тодруулбал, Налайх дүүргийн II хороо, “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 320 суудалтай сургуулийн өргөтгөлийн барилга, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил бүрэн дууслаа.
Тус барилга нь А, Б, В блок бүхий хоёр давхар бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, хоолны заал, спорт заал, ариун цэврийн өрөө, агуулах, хичээлийн анги танхим, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн. Гадна талбайдаа сагсан бөмбөг, талбайн теннис, хөл бөмбөгийн талбай, авто зогсоол бүхий тохижилттой юм.
“Эрдмийн оргил” цогцолбор сургууль нь 1780 сурагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг бөгөөд тус өргөтгөл ашиглалтад орсноор хамран сурах тойргийн суралцагчдыг нэмж, бүрэн хамруулах боломжтой болно. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Гоо ван консалтинг” ХХК, ерөнхий гүйцэтгэлийг “Цамхаг констракшн” ХХК нар гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.





Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав