Улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөгийг тусгаж, 600 гаруй км замд урсгал засвар хийнэ
2023-09-01 16:16:00
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт авто замын салбарт тулгамдсан асуудлууд шийдэгдэж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, Засгийн газраас 21 аймгийг хооронд нь хатуу хучилттай замаар холбох шийдвэр гарчээ.
Өөрөөр хэлбэл хангайн, өмнөд, баруун, зүүн, төвийн гэсэн таван бүс хоорондоо хатуу хучилттай замаар холбоно. 21 аймгийн 96 сум хоорондоо хатуу хучилттай замаар холбогдсон байдаг. Монгол Улс 15,000 км олон улсын болон улсын чанартай замтай, үүнээс 7,500 км нь хатуу хучилттай зам болсон. Хатуу хучилттай 7,500 км замын дийлэнх нь 6-аас дээш жилийн насжилттай, эвдэрч, гэмтсэн. Иймээс барьсан замаа засахаар улсын төсөвт 200-аас дээш тэрбум төгрөгийг тусгаж, 600 гаруй км замд урсгал засвар хийхээр болж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд их засвар хийгээгүй хатуу хучилттай замыг засахаар боллоо. Тамын 50 буюу Хэнтийгээс Дорнод хүртэлх, түүний цаана буй 27 км замыг чанаргүй барьсан компаниудад хариуцлага хүлээлгэхээр хуулийн байгууллагад хандсан. Хуулийн хариуцлага тооцуулаад замаа засахгүй хаяхгүй, засуулна" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав