Элчин төлөөлөгчдийг Төвөдөөр аялуулжээ
2023-09-05 16:00:00
4-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг уг яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин даргалан хуралдуулжээ.
“Сүүлийн өдрүүдэд хөгжиж буй зарим улс орноос Женевт суугаа элч төлөөлөгчийг Хятад улс Төвөдөд урьж айлчлуулсан тухай хэвлэлийнхэн мэдээлж байсан. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?” гэх сэтгүүлчийн асуултад Мао Нин хариуллаа.
Тэрбээр хэлэхдээ, 8-р сарын 27-оос 9-р сарын 2-ны хооронд Хятадын ГХЯ-ны урилгаар Пакистан, Беларусь, Венесуэл, Куба, Никарагуа зэрэг хөгжиж буй 11 орноос Женевт суугаа элч төлөөлөгчид Хятадын Төвөдөд айлчилсан юм. Элчин төлөөлөгч нар Хятад улсын ард түмэн төвтэй хөгжлийн үзэл баримтлал, үндэстнүүдийн эрх ашгийг бүрэн хангаж байгааг өндрөөр үнэлсэн юм. Мөн Төвөдийн олон салбарын хөгжил тэдний өмнө нь төсөөлж байсан хол давсан тухай ярьж байсан. Тэд тухайн нутгийн дунд бага сургуульд хүрч, төвөд хөгжим, бүжиг, уран бичлэг, бүтээлч сэтгэхүй, хиймэл оюун ухаан зэрэг хичээлийн заан сургалттай танилцсан бөгөөд мөн оюутны байр, сургуулийн хоолны газар зэргээр явж газар дээр нь танилцсан юм.
Улс орнуудын элчин төлөөлөгчид Төвөдөд 15 жилийн үнэ төлбөргүй боловсролын тогтолцоо хэрэгжиж байгааг өндрөөр үнэлсэн бөгөөд Төвөдийн сургуулиуд сурагчдадаа оюутны дотуур байр хангаж байгаа нь үндэстний цөөнхийн залуучууд өндөр чансаатай боловсрол хүртэх эрхийг нь бүрэн баталгаажуулж буй маш сайн арга хэмжээ болохыг онцолсон.
Элчин төлөөлөгчид мөн Хятадын засгийн газрын шашин шүтлэгийн эр чөлөө, шашны соёлын өвийг маш сайн хамгаалж байгааг сайшаасан бөгөөд Хятадын засгийн газар Төвөд анагаах ухаан, эм эмнэлгийг залгамжлан өвлөхөд оруулсан хүчтэй хувь нэмрийг сайшаасан байна. Тэд хэлэхдээ, барууны зарим орнууд Төвөдтэй холбоотой худал хуурмаг яриа хичээн гаргасан ч олон улсын хамтын нийгэмлэгийг хуурч мэхэлж чадахгүй. Улс орнууд өөрийн нөхцөл байдалд нийцсэн хүний эрхийн хөгжлийн замналаар замнах нь хамгаас зөв сонголт болохыг Хятад улын олсон асар их ололт амжилт бүрэн харуулж байна гэсэн байна гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав