Сэрэмжлүүлэг: Ноцтой зам тээврийн ослын улмаас 5 хүний амь нас хохирчээ
2023-09-11 11:33:00
Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 23 минутад Ховд аймгийн Ховд сум, Улаанбураа багийн нутаг дэвсгэрт “Автомашинууд мөргөлдөж, нэг машин нь шатаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн “Prius” загварын 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, ослын улмаас 2 тээврийн хэрэгслийн жолооч, зорчиж явсан 3, нийт 5 хүн амь насаа алдаж, 2 зорчигч гэмтсэн байна.
Амь насаа алдсан иргэдийн 3 нь ослын газар дээр, 2 нь эмнэлгийн тусламж авсан хэдий ч гэмтлийн улмаас амь насаа алджээ.
Урьдчилсан байдлаар жолооч “С” нь замын урсгал сөрж хөдөлгөөнд оролцсоны улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota” маркийн “Prius” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, шатсан нөхцөл байдал тогтоогдоод байна.
Иймд иргэд, жолооч та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
1. Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг,
2. Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох,
3. Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах,
4. Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх,
5. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх,
6. Аюулгүйн бүс нь зөвхөн жолоочид биш тухайн тээврийн хэрэгсэлд сууж буй хүн бүр зүүж эрсдлийг бууруулах боломжтой гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав